|
Зохиогч Удирдагч
|
|
Даваа гариг, 11-01-2010 01:02 |
 Хөдөөнөөс хамаатнууд ирж хотын орон сууцны том өрөөнд ор засан тухалцгаав. Тэднийг байсан хоёр хоногийн хугацаанд ариун цэврийн өрөө болон угаалгын өрөөнд том хэмжээний өөрчлөлт гарлаа. Ариун цэврийн өрөөний шал загалтаж, шээсний ханхийсэн үнэр хамарлуу цоргин шаазан суултуур дотор "шоколад" нялагдсан байх юм.
Шөнө дунд ус гойжих чимээнээр босоод хартал хамаатны ах маань угаалгын өрөөний буланлуу сарьж байхыг хараад хэлэх үг, хийх үйлдэл олдсонгүй. Суултуур Суултуур гэдэг зүйл Монголчуудад нийтлэг танигдах болсон үе нь зөвлөлт холбоот улстай холбогдсон тэр үеийг нэрлэж болох юм. Суултуур гэдэг нь цайвар өнгийн шаазан байдлаар харагдах дэлхийн соёл иргэншилд нэвтэрсэн хүний амьдралд өдөр тутам хэрэглэгдэх тав тух хангах зориулалт бүхий зүйл билээ. Суултуур нь хойд хэсэгтээ ус хуримтлуулах зориулалт бүхий савтай, уг савнаас хоолой дамжиж өтгөн тосох хэсэгрүү усаа цутгаж бохир усны шугамаар туугдана. Суултуур дээр хүн дотуур гадуур өмдөө доош татаж суух бөгөөд эрчүүд хүндрэх үедээ эрхтэн юугаа доош чиглүүлэх шаардлагатай юм. Хүндрэх үйл явц дууссаны дараагаар ариун цэврийн цаасанд толбо үлдэхээ болих хүртэл арчиж хогын саванд уг цаасаа хумиж хийх нь чухал юм. Ингээд өндийж боссоны дараа нэн даруй усыг татаж өтгөн шингэнийг бохирын хоолойруу урсгах бөгөөд ус хуримтлуулах сав бүхий зүйлийн дээр татдаг бариул юм уу дардаг товчлуур байгааг анзаараарай. Дараагийн хүнийг хүндэтгэх үүднээс агааржуулагч болон бусад анхилуун үнэртэнг тохируулан хэрэглэж болох юм. Хотын ариун цэврийн өрөөнд олон жил хүндэрсэн хүмүүс ч нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бие засах суултуур дотор хүүхдийнхээ памперс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хумиж арчсан сонингийн цаас, бусад хог хаягдал зэргийг хаях нь буруу юм. Учир нь эдгээр зүйлүүд бохирын шугамыг бөглөж, таны өтгөн шингэнийг цааш үлдэн хөөх боломжгүй болохоор барахгүй нэг биш нилээд хэдэн хүний өтгөн шингэнийг таны ариун цэврийн өрөөний шалан дээр халих эх үүсвэрийг тавьдаг юм байна. Алдаатай үйлдэл бусад айл өрхөд нөлөөлөх бөгөөд ерөөс хот гэдэг шамбааралдсан газрын ард иргэд бидний өтгөн шингэн нэг л хоолойгоор зорчиж байгааг та бөглөж таглах эрх байхгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Бас нэгэн зүйл! Суултуур дотор "шоколад" нялж үлдээхгүйн тулд "шооток" эсвэл "сойтог" гэж нэрийддэг зүйлээр цэвэрлэж өгөхөө мартав. Хот бол дарамт ихтэй газар, энэ дарамтыг соёлоор даван туулах боломжтой.Тосгуур Тосгуур буюу хотынхны хэлж заншсанаар "крант". Тосгуурын дээд хэсгээс төвийн цэвэр усны шугамд холбогдсон гоожуур байрлах бөгөөд ихэнхи тохиолдолд та халуун хүйтэн усаа тохируулан хэрэглэх бүрэн боломжтой. Тосгуурлуу нус нийх, шүлс хаях, гар нүүрээ угааж болох боловч хэрэглэж дууссаны дараа эргүүлэн цэвэр байдалд нь үлдээх шаардлагатай. Учир нь таны дараа магадгүй олон зуун хүн уг тосгуурыг ашиглана. Хотод олон жил амьдарсан ардаа, тосгуурлуугаа бөөлжөөд байдаг чинь буруу үйлдэлд тооцогддог гэнэ шүү. Тосгуурыг хэрэглэх явцад ойр хавийн хана, шал, бусад эд зүйлсрүү ус, нус, шүлс юугаа үсэргэх нь буруу үйлдэлд тооцогддог юм байна. Учир нь тэр орчинд таны үр хүүхэд амьдарч байгааг тунгаана биз ээ. Хот бол дарамт ихтэй газар, энэ дарамтыг соёлоор даван туулах боломжтой.
Шүршүүр, эсвэл ванни  Энэ зүйл дотор усанд орох боломжтой бөгөөд биеийн бүх хэсгийг угааж цэвэрлэх боломжтой билээ. Зарим хүмүүс дотор нь хөнгөнөөр бие засдаг тохиолдол байдаг ч хэрэглэж дууссаны дараагаар сайтар цэвэрлэж дараагийн хүн хэрэглэх боломжыг бүрдүүлэх нь л чухал юм. Шүршүүр дор зогсох нь зарим үед хүрхрээн доор зогсож байгаа мэт сэтгэгдэл төрөн толгой юугаа сэгсрэх тохиолдол байдаг. Харамсалтай нь шүршүүр бол хүрхрээ биш учраас дээрхи байдлаар аяглах нь мөн л ойр хавиа норгож, бохирдуулах нөхцөл бүрдэнэ. (хөшиггүй байгаа үед шүү дээ) Хот бол дарамт ихтэй газар, энэ дарамтыг соёлоор даван туулах боломжтой.
 |
|
LAST_UPDATED2 |