Ариун цэврийн өрөөний талаар хангалттай бичсэн учир дараагийн хэсэгрүү шилжие.
Сургалтын төлбөр ба биеэ үнэлэлт
Хөдөөнөөс оюутнууд шилжиж ирээд хэсэг учраа олохгүй төөрч будилдаг нь хотын соёлын талаар ганц ч гарын авлага нэгдсэн журмаар тарааж өгдөггүйтэй холбоотой биз. Гар дээрээ бэлэн мөнгө авсан оюутнууд "хотжих" гээд баахан шоудана. Өндөр өсгийтэй гутлан дээр тогтож ядан дэнжигнэж, тэнцвэрээ олох гэж бөгтийсөн байх нь гудамж талбайд тохиолдох нийтлэг үзэгдэл юм. Нэгэнт сургалтын төлбөрөө үгүй хийсэн оюутнууд зөөгч бармены мэргэжил сонгож сургуулиа хаях бөгөөд амар хялбар мөнгө олох сонирхолтой нь махан биеэ үнэлэн тушаах замруу халтирч буудал хонгилоор гэр хийж, бэлэн гоймонгоор хоол хийж эхлэх нь тэр. Эрээн хотод бий болсон "ягааны гудамж" бол ердөө л монгол охидод зориулагдсан "ажлын байр" юм. Судалж таньсан улсуудын хэлснээр бол 90% хөдөө орон нутгаас ирсэн "боловсон хүчин" байдаг байна. Уг нь эдгээр оюутнуудыг анхнаас нь халтирч унахгүй байх талаас нь бодлого хэрэгжүүлж том гүзээтэй дарга нар сонгуулийн сурталчилгааны тараах материалд зардаг мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр гарын авлага бэлдээд өгөхөд халтирч унах магадлал багасах нь лавтай. Сургалтын төлбөрөө олох гэж биеэ үнэлж байгаа нь тэдний буруу, гэвч бусад хүчин зүйл нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй.
"Янхан загвар"Залуучууд толинд харахгүйгээр хувцаслаад байгаа нь хөсрийн царайтай гэж хэлэгдэх үндэс болоод байна шүү дээ. Юугаа өмсөж зүүх нь хүний эрх, гэвч цэрмаагийн өмссөн хувцас заавал чамд зохих албагүй, энэ бол хамгийн энгийн ойлголт. Хувцсаа өмсөөд нүүрээ будаад толинд харах хэрэгтэй, харахдаа өөрийгөө бодитоор дүгнэж харах хэрэгтэй юм шиг. Алтан навч хийсч, аяны шувууд буцсаны дараа буюу есдүгээр сарын нэгэнд "янхан загварын" шоу улаанбаатар хотыг доргионо. Эрээн хотын барааны үзэсгэлэн худалдаа болох нарантуул захаас бариу өмд, өндөр өсгийтэй гутал, үнэртэй ус нэртэй 00-н агааржуулагчаар гоёо хийсэн нь эрээний биеэ үнэлэгч нараас ялгарах зүйлгүй харагдана. Оюутан охидын онгорхой хувцас эрэгтэй багш нарын нүдийг хужирладаг, энэ үнэн. Улаахан хацраа далдлах гэж ингэсэг хэтрүүлэн нялсан нь хөдөөний хөх нүүрт гэж хэлэгдэх шалтгаан болно. Үнэндээ хотын хүн болохын тулд өндөр өсгийтэй гутал өмсөж, ингэсэг нялдаггүй юм гэсэн шүү.
Улаанбаатар хотын бүх машин такси шүү!
Баруун маруун гээд яахав, хажууханд орших бээжин хотод энгийн машинаар халтуур хийгээд баригдвал өндөр торгууль оногдоно. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаагаар барахгүй чанартай үйлчилгээг бий болгох төрийн бодлого. Такси болгоны урд талд тухайн жолоочын нэр, цээж зураг, харъяалагдах компаний нэр, утас бичээстэй байх бөгөөд асуудал үүссэн тохиолдолд гомдол мэдүүлэх бүрэн боломжтой. Таксины жолоочид хандсан сануулга дээр ингэж бичсэн байх юм:
-Машин дотор хоол идэхийг хориглоно (эвгүй үнэр гарахаас сэргийлсэн бололтой)
-Машиндаа унтаж амрахыг хориглоно (унтаж байгаа хүнээс мөн л үнэр ялгарана)
-Машинд тамхи татахыг хориглоно
-Машины суудлын бүрээсийг тогтмол угааж цэвэрлэх
-Жолооч цэвэрхэн хувцас өмсөж, тогтмол усанд орж ариун цэвэр сахих
-Шүдээ тогтмол угаах
гэх мэтээр бичсэн байна. Энэ бүхэнд хэрэглэгч өөрөө хяналт тавиад зогсохгүй замын цагдаа ч шаардлага тавих юм билээ. Улаанбаатарт царайлаг охид гар өргөхөд марк2-с эхлээд ланд 200 ч зогсдог юм билээ. Гэтэл мань мэтэд нь зогсдог таксинууд, ээ бүү үзэгд! Сэгсийсэн үстэй, өмхий амтай, угаасан хувцас бузартмаар суудалтай байх нь энүүхэнд. Таксины мөнгөө төлөх чадваргүй царай муутай цалин багатай хүүхнүүд нь хойд талын суудал дээр "юу яаж" төлбөрөө хийдэг гэнэлээ, тэгэхээр бид чинь юунд сууж, ямар үйлчилгээ аваад байна аа? Япон солонгосдоо ялын дээд хэмжээ авсан машинууд такси үйлчилгээнд явж байгааг хэлээд юу гэхэв, ядаж суудлын бүрээсээ өмхий амтайгаа угаачихвал том дэвшил болно доо. Улаанбаатар хотын бүх машин халтуур хийдгийг цэгцлэхгүй бол үйлчлүүлэгчид халдах, шулах, үг хэлээр доромжлох, харьцааны доголдол үүсэх үзэгдэл гаарсаар байх болно. Харуул хамгаалалтын эргүүлийн машин хүртэл халтуур хийж, хөдөөний бүдүүлэг залуучууд хэдэн малаа зараад, хамаатан саднаа шаналгаж хэдэн бор юм босгоод хүрээ газраас аксент, эксэл худалдан авч замын түгжрээ бий болгоод байгаа нь хотжих үйл явцыг хойш нь чангааж стресс үүсгэсээр...