Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 15   
Хятад улc байгуулагдсаны 60 жилийн ойн эргэн тойронд төрсөн бодол PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Ням гариг, 04-10-2009 18:43

Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 оны 10 сарын 1-нд олон үндэстний улс байгуулснаа дэлхий дахинд тунхаглан зарлаж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Харин тухай үеийн Зөвлөлт Хятадын төрийн тэргүүдийн тохиролцоогоор ӨМӨЗО-ыг БНХАУ-ын захиргаанд хэвээр үлдээж, Монгол түмэн үндсэндээ улс төрийн хувьд гурван улсад хуваагдан орших хувь заяаны эхлэл болсон юм.

БНХАУ нь Монгол Улстай улс төрийн найрамдалт харьцаатай байж, Монголын бүтээн байгуулалтанд гар бие оролцож байсан нь түүхийн үнэн билээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй, Зөвлөлт Хятадын харьцаа муудснаар Зөвлөлтийн тaлыг баримтлагч Монгол Улсын Хятадтай харьцах харьцаа мөн тасалдсан удаатай.

Хятадын коммунист намын алдаатай бодлогын улмаас Хятадын ард түмэн Их үсрэлтийн бодлогын их өлсгөлөнд өртөж, Соёлын хувьсгалаар түүх соёлын үнэт өвөө устгуулж, олон зуун мянган сэхээтнээ хэлмэгдүүлж, Түвдийг дарлалаас чөлөөлөх нэрээр жижиг үндэстнүүдийг олноор нь алж устгасан байна. Энэ эмэгнэлт үйл явдлуудад өвөр монголчууд ихээхэн өртөж, улмаар өөртөө засах эрхээ бүрэн алдсан юм. Түүхийн ийм хүнд нөхцлийн дунд АНУ-ын эрх баригчид Xятадыг Зөвлөлтийн эсрэг хэрэглэx хүйтэн дайны нэгэн тaлбар болгож чаджээ. Хэдийвээр олон гамшгийг дуулcан Хятадын ард түмэн нийтээр ядуулаг байсан ч төр засаг нь аливаад нэлээд жудагтай хандаж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд хамаг анхаарлаа тавьж иржээ.

Их удирдагч Мао Цэдүнгийнхээ итгэлийг тийм их олж чадаагүй явсан, зальжин Дэн Сиопэнг Хятадын төрийн тэргүүнд гарч ирснээр Xятадын төрийн бодлого ихээхэн өөрчлөгдөв. Түүний явуулсан хоёр үндсэн бодлогыг энд дурьдая. Нэгт, “Xятад хүн бүр эх орныхоо аль ч газар явж амьдрах бүрэн эрхтэй” гэсэн түүний тунхагаар үй олон хятадууд цөөн үндэстний нутагт шилжин ирснээр тэдний ахуй амьдралыг орвонгоор нь эргүүлж, мөхөлд хүргэсэн байна. Өвөр монголд гэхэд 20 гаруй сая хятадууд шилжин суурьшиж тэд эх нутаг дээрээ үндэсний цөөх болон хувирсан гүнигт түүхтэй. Эл байдал Түвд, Уйгарт хожуу өрнөж, ихээнхэн эсэргүүцэлтэй тулгарч бослого тэмцэл одоогоор үргэлжилсээр байна. Хоёрт, “Нээлттэй хаалганы бодлого” буюу “нэг улс хоёр систем” гэдэг түүний бодлогыг хэрэгжүүлэх болов. “-Муурны өнгө ямар байх гол биш огтоно барьдаг байвал болоо. Хятад улс ямар системтэй байх нь гол биш ард түмэн нь баян чинээлэг байвал болно. Бүгдээрээ нэгэн зэрэг баян болж чадахгүй, тэгэхээр хэсэг нь эхэлж баяжаад бусдыгаа хожим өөд нь татах хэрэгтэй.” гэсэн Дэн Cиопэнгийн алдарт үгээр түүний бодлого хэрэгжиж эхэлсэн юм.  Харамсалтай нь Дэн Сиопэнгийн үр хүүхэд, садан төрөл, найз нөхөд эхэлж баяжаад Хятадад хээл хахуүль зах хязгааргүй өргөжих үндсэн нөхцөл бүрдэж, нэг хэсэг нь хэмжээлшгүй баяжсан хэдийд ч бүх ард түмэн нь ядуу хэвээр үлдлээ.

Хүйтэн дайны түнш америкчууд Хятадын коммунизмыг өөрчилж болно гэж далдуур итгэж байлаа. Одоо эл асуудлаар Америкийн төр нийгмийн зутгэлтнүүдын санал гурав хуваагдаад байна. Нэгт, Хятадын төр засгийн удирдлага эдийн засгийн хөгжлөөр дамжиж ардчилалд аажмаар шилжинэ, хоёрт, Хятад орон хүчирхэгжих тутам баян ядуу, үндэстэн ястны зөрчил улам даамжирч Хятадын коммунист дэглэм унаж, Хятад орон задарна, гуравт, Хятадын коммунист нам улам хүчирхэгжиж, бүхнийг хүчээр захирч, эл байдал 30-40 жил цаашид үргэлжилнэ хэмээн тэд маргаж байна. 1989 оны оюутны хөдөлгөөнийг цус урсган дарснаас хойш ардчилал эрх чөлөөний байдал сайжирна хэмээн найдаж, Хятад Америкийн харьцаанд ихээхэн чармайлт гаргаж ирсэн Клинтоны бодлого талаар болж, Түвд, Уйгарт хятадууд амар заяа үзэхгүй, Хятадын коммунист төр үндэстний хөдөлгөөнийг цус урсган дарсаар байна. Тэгэхээр эдийн засаг нь сайжраад төр засгийн тэргүүдийн үзэл бодол өөрчлөгдөж Хятад аажмаар ардчилсан төртэй болох найдлага тун ховор болов. Хятад орон баян ядуугаараа дор хаяж хоёр хуваагдах тухай Гералд Сегалийн онол аль 1990-ээд онд гарсан боловч одоогийн байдлаар тийм боломж тун ховор харагдаж байна. Ямар ч байсан хятад орон ойрын хэдэн жил задрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр гурав дахь үзэл нэлээд бодитoй болж таарах нээ.

Хятад хэдийгээр эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа боловч Түвд, Уйгарын бослого, Тайваны бие даах бодлого, дотоод дахь авилгалын хямрал, гадаадад гаргаж буй чанаргүй бүтээгдэхүүнээсээ болоод дэлхий дахинд нэр хүнд ихээхэн доройдож байна. Ийнхүү унасан нэрээ сэргээхийн тулд ихээхэн алдагдалтайгаар Бээжингийн Олимпыг өнгөрсөн жил хийсэн. Харин одоо асар том цэргийн парад хийж дэлхий дахинд сүр хүчээ үзүүлэх гэж байна. Цэргийнхээ хүчийг тооноос чанарт, хүний хүчнээс технологийн хүчинд шилжүүлэн өөрчлөх талаар Бээжингийн эрхтэнүүд ихээхэн ярьж хэлж байна. Эдгээр хийж буй шинэ оролдлогууд нь цэргийн зардалд асар их хөрөнгө хаяж байгааг багасгах, цэргийн сүрээр дотоод дахь хямралаа дарж авах, гадаад улс оронд хөгжлийнхөө ололт амжилтыг гайхуулах, Хятадын төрийг барих коммунист арга барилт нүсэр машиныг улам бэхжүүлэх гэсэн алcын бодолтой үйл хэрэг биз ээ.

Хятад бол хүний хүч, ашигт малтмалын нөөц, нутаг орны газар зүйн ашигтай байрлалаас болоод үйлдвэрлэлийн зарим салбаруудыг амжилттай хөгжүүлж, тодорхой хэмжээний капиталын нөөцийг бий болгосон ба Бээжин, Шанхай мэтийн хотуудыг үзэсгэлэнгийн багц цэцэг мэт болгон харагдуулж, ард иргэднийхээ тархийг угааж, жаахан ч болов сэтгэл санааг нь төөрөгдүүлэх коммунист сурталчилгаа явуулж байгаа болохоос нийт ард түмнийх нь амьдрал ядуу хэвээр байна. Нэг хүнд ноогдох үндэсний бүтээгдэхүүнээрээ Хятад улс дэлхийд эхний 100-д багтахгүй Арменийн дараа бичигдэв. Энэ бол нийт хүн амын амьдрал тун ядуу дорой байгааг тод харуулж байна. Түүгээр ч барахгүй агаарын боxирдолт туйлдаа хүрч, туглагжилтын түвшин хүн ам, хүүхэд залуусын эрүүл ахуйд шууд нөлөөлөх хэмжээнд очсон боловч, гомдол мэдүүлж буй ард иргэдийнхээ санал сэтгэгдэлийг төр засaг нь хүлээн авах чадваргүй, харин шал өөр шалтаг тайлбар хайж байгаа зэрэг жишээнүүдээс харахад капиталист хэв шинжтэй коммунист төр ихээхэн хоцрогдсоныг мэдэрч болно.

Хятадын засгийн газрын Гадаад харилцааны хэсгээс Төвдийн асуудал зөвхөн Далай ламаас шалтгаалж буй, Уйгарын асуудал салан тусгаарлагчдын үйл ажиллагaанаас болж буй мэтээр муйхарлан буруушаасан мэдэгдэл удаа дараа гаргаж байна. Хэрвээ Түвд, Уйгар үндэстнийг өөрийнхөө салшгүй нэгэн хэсэг гэж үзэж байгаа юм бол ядарч зүдэрсэн, аргаа барсан тэдгээр иргэдийг хан үндэстний адил өөрийн хүмүүс хэмээн үзэж яагаад болдоггүй юм бэ? Уйгар, түвд хүмүүс хан үндэстний адил тэгш эрx чөлөөг эдэлж, ард түмнийхээ баялгаас эрх тэгш хүртэж сайхан амьдрах ёстой. Хэрвээ тийм боломж тэдэнд байсан бол ардууд бухимдан босч гар нүцгэн тулж, мянга мянгаараа галт зэвсэгт хaн хятад цэрэгт алагдахгүй байсан. Үнэндээ Далай лам болоод салан тусгаарлагчид хэмээх хүмүүсээс огт шалтгаалалгүй 6 сая түвд, 10 гаруй сая уйгар хүмүүсийг устаж үгүй болтол тэдгээр үндэстний асуудал байсаар байх болно Сумаа харваад нумаа нууна гэдэг шиг хүчээр дараад түүнийгээ нуудаг Хятадын эрх мэдэлтнүүдийн зан авир дaяарчлагдсан дэлхийд ямарч явцгүй болжээ. Хятадад интернэтээр ардчилал, эрх чөлөөний бүх сайтыг блоклон хаадаг мөртөө “Монголыг хэрхэн хятад эргүүлж авах” тухай хэлэлцүүлгийг огтхон ч хаадаггүй. Их хятадын үндэсний үзлийг нь дэврээж, коммунистууд таалалдaa нийцүүлэх зорилгоор хөрш орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөнд халдсан мэдээллийг үзсэн ч үзээгүй царайлж байна. Энэ нь Монголын эрх чөлөө тусгаар тогнолыг тэд шууд бус утгаар үгүйсгэж байгаа явдал юм. Ийнхүү итгэлийг хөсөрдүүлсэн нөxцөл байдалд монголчууд маань аль болохоор Xятадaac үл хамаарах хэмжээнд улc төр, эдийн засгаа бэхжүүлмээр байна. Хятадын коммунист намыг 60 насласныхаа баяраа тэмдэглэж байхад бид дагаад баярлах биш, харин “улс үндэстнийг маань хувааж залгисан юм шүү” хэмээн монгол хүн бүр нэг удаа ч гэсэн бодож үзэх хэрэгтэй. Энэ талаар Эзэн Богд Чингис хааны маань алтан сургааль байдаг билээ.

Ш.Баатар, АНУ

Үзсэн: 415
feed1 Сэтгэгдэлүүд
mta
Тахиа сарын 15, 2009
60.216.87.232
Үнэлгээ: +1

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний даалин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас цахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дагах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнайн сайн хүлгийн гал цахилах туурай дээр
Аагисан улаан хүдрийн ган цацрах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айльш хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суврага дээр
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлын ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгын шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлзийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүнлэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй билчээр дээр
Сар нарны өртөөнд харацаж болошгүй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхайг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийн ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжигэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон таныхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үсгээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238