Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 14   
Сэхээтний төөрөгдөл гэгч юу байв PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Мягмар гариг, 15-09-2009 23:23
МАХН-ын Төв Хорооны УТТ-ны 1956-12-5-ны өдөр “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” нууц 413-р тогтоол гаргажээ. Дээрхи тогтоол гарахын өмнө УТТ-ны гишүүд, нарийн бичгийн дарга нараар толгойлуулсан тусгай группууд сэхээтэн олноор төвлөрсөн МУИС, Улсын Төлөвлөгөөний Комисс, Намын Түүхийн Институт, Намын Дээд Сургууль, УБДС, МХЗЭ-ын Төв Хороо, ШУА, НХШХ, “Үнэн сонин”, Монцамэ зэрэг ТЯЯ, БХЯ-аас бусад 26 газар яамдаар очиж сэхээтнүүдтэй уулзан “та нар улс орны хөгжлийн төлөө санаж бодож явдаг зүйлээ илэн далангүй ярьчих, ярихсан гэсэн зүйлээ шууд хэлэх ёстой” гэх зэргээр ятгаж, уриалжээ. МУИС-ын багш академич Цэндийн Дамдинсүрэн гуай босоод “нам засгийн удирдагчид бидэнтэй уулзаж ард олонд ойртож байгаа нь сайн байна. Харин та нар сүүлд бидний хэлснийг мушгиж бөгсөн дээр хүйтэн жин тавьдаг муухай туршлага бий шүү, арай ингэхгүй бизээ” гээд “шүүмжлэл дээрээ 100 хувь нээлттэй, доороо 100 хувь хаалттай байна. Үнэн үг хэлээд буруутдаг гэм бий шүү. Манай малчид хэт ядуурч туйлдаж байна, гэрийн бүрээс эсгий хийх эрхгүй, арав хорин үнээ саадаг ч хамаг сүүгээ сүүн заводод тушаагаад халуун зун хар цай ууж байна. Та нар хөдөөгийн амьдралыг мэдэхгүй байна, ард түмний амыг алга дарам цаасаар (тогтоолоор) хаах юм биз, нар сар гэрэлтсэн гэрийн цоорхойг юугаар хаах вэ?” гэжээ.
1952-1957 онд Москва хотод Тимирязевийн нэрэмжит ХАА-н академид суралцан төгссөн Амгаагийн Цагаанхүү нь 1957 оны эхэнд Ю.Цэдэнбалыг Москвад оюутнудтай уулзалт хийхэд доорхи саналуудыг бичиж саналыг нь сонсохоор хүсэлтээ гаргасан байна. Үүнд: БНМАУ-ыг ойрын ирээдүйд эрчимтэй хөгжүүлэхэд юуны өмнө
1.    Газар тариаланг эрчимтэй хөгжүүлж, үр тарианы үйлдвэрийг эх орныхоо гурил тэжээлийн хэрэгцээг хангах зорилтыг шийдвэрлэх
2.    Үйлдвэрлэлийн хэрэгсэлийг үйлдвэрийн салбаруудаас хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлж, эх орныхоо эрдэс түүхий эдийг аль болох бүрэн боловсруулж, энэ талаар импортын хэмжээг хорогдуулж экспортод гаргах бэлэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх
3.    Түлш эрчим хүчний салбарыг өндөр үр ашигтай хөгжүүлэх, ялангуяа хөдөө орон нутгийг эрчим хүчний хямд нөөцөөр хангах
4.    Нутаг дэвсгэртээ нефт ашиглах, боловсруулах үйлдвэрийг шинээр хөгжүүлж түлш, шатахууны хэрэгцээг хангаж гадаад худалдааны импортод энэ талаар өөрчлөлт хийх
5.    Гадаадаас өргөн хэрэгцээгээр авч байгаа автомашин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд ашиглахад чиглүүлж засварын баазыг өргөтгөн хөгжүүлж, тэдгээрт нэн шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тоноглолын эд ангийг үйлдвэрлэх чиглэлээр машины аж үйлдвэрийн салбарыг хугжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлсэн байлаа.
Сургуулиа төгсч ирээд 1957 оны 7,8-р сараас Намын Төв Хороон дээр “Сэхээтний төөрөгдөл”-ийн хэргээр асуугдаж 10-р сар хүртэл 3 сар ажилгүй байгаад, ХАА-н дээд сургуульд багшлуулах чиглэлийг нь өөрчилж, ХААЯ-ны харъяа экспидицэд ажилд оруулж, орос мэргэжилтэн дагаж хөдөө явсан байна.
Дараа нь Намын Төв Хорооны ХАА-н хэлтэст 1960-аад оны эхнээс 3-р таван жилийн төлөвлөгөөний талаар, 1963 оны төлөвлөгөөний биелэлтийн талаархи статистик мэдээг ашиглан тооцож үзсэний үндсэн дээр уг төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон талаар хэд хэдэн дүгнэлт бичиж Ц.Лоохуузад өгсөн байна. Энэ нь түүнийг “Намын эсрэг бүлгийн” хамсаатан болгож, ажлаас нь халуулж, Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдэлд нутаг заагдан 1970 онд явсан билээ.
Эрх баригч МАХН сэхээтнүүдийн санаа бодлыг няцааж, нухчин дарангуйлсан ч, яваандаа санаа авч, тэдгээрийг цаг үеийг харгалзан хэсэг бусгаар нь өөрийн санаа болгон алдаагаа сэмхэн засварлах, зарим нэг буулт хийх зэргээр “Сэхээтний төөрөгдөл”-ийн гэгдсэн асуудлуудыг бага багаар ч гэсэн хэрэгжүүлэх ажил хийж байв. Жишээ нь: ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд юмны үнийг үе үе бууруулах, импортын барааг оруулж ирэх, их бага ч гэсэн үндэсний соёл урлагийг хөгжүүлэх зарим алхам хийж байлаа.
Энэ хөдөлгөөн “төөрөгдөл” хичнээн эмгэнэлтэйгээр нухчин дарагдсан ч сэхээтнүүдийн энэ гайхамшигт санаачлага хөдөлгөөн нь ард түмний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдэж, цаашид ардчилал, шударга ёсны төлөө тэмцэхэд нь итгэл найдвар гэрэл гэгээ болж байсан нь лавтай.

Үзсэн: 324
feed1 Сэтгэгдэлүүд
Myankhai
Гахай сарын 21, 2009
196.202.132.182
Үнэлгээ: +0

1957 оны саналууд одоо ч гэсэн хэрэгжүүлэх шаардлагатай байх юм...

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
LAST_UPDATED2
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238