|
Зохиогч Удирдагч
|
|
Бямба гариг, 09-01-2010 01:56 |
 Цагаан сарын баяр айсуй... Шар хувалзнууд хэвлэлийн бага хурлын ширээний ард тухалж бурдаг зурхайч нартай нэгийгээ үзэж "улаан" нөмрөгөө уралцах болно. Харь гаргийнхантай холбоо тогтоож үс ноос хэзээ хяргахыг хүртэл заадаг зурхайч нар маань хэдэн ширхэг зурхайн номоо зарж хоолоо олж идэхээ бодож байгаа бол
гандангийн хашааруу хөнгөнөөр бие засдаг шар хувалз нар ариун цэврийн шаардлага үл хангах ул боовоо ахиухан зарахыг эрмэлзэж байгаа. Эрээний орсгой шүдтэй шүлсээ савируулсан хужаа нар уранхай оймс, цоорхой дотоожоо Монголруу бөөндөж дансаа цэнэглэхээр бэлдэж байгаа. Хөзөр, оймс, дотоож, тамхи... цагаахан баярын минь өнгө төрхийг тодорхойлоод олон жил болжээ. Уриалга: Золголтонд өөрчлөлт оруулая! Монголчуудад зайнаас золгож мэндэлдэг хэвшил байсан билээ. Хэзээнээс хошуу амаа нийлүүлж хацар нүүрэнд шүлсээ нялдаг болсныг сайн мэдэхгүй юм. Гэвч бид шүлс нялахгүйгээр хоёр гарын тусламжтайгаар золгон мэндэлдэг хэвшилтэй байснаа эргэн санаж "зайны" золтолтын хувилбарлуугаа эргэн шилжвэл ариун цэврийн хувьд ч, эрүүл мэндийн тал дээр ч арай дээрдэх юм болов уу гэж мунхаглаж сууна. Гахай ямааны ханиад гарсныг ч хэлэх үү, бүсгүйчүүд маань ингэсэг будгаар гоёсныг ч бодоод нүүр хэсэгрүү хошуугаар "довтолдогоо" зогсоох цаг ирсэн бус уу! Эцэг эх, эмээ өвөөдөө үнэрлүүлэх нь зөв, харин хамаатан хамаагүй улсууд бүгд үнсэлцэхээр хацарнаас тань шүлс ханхалдаг биз? "Зайнаас" золгоход Монголоо алдаж байгаан биш шүү, харин жинхэн Монгол хувилбарлуугаа эргэн шилжиж байгаа хэрэг юм. Зөвлөмж: Утга санаандаа нийцсэн идээ ундаа хэрэглэе!Цагаан сар бол "цагаан" баяр. Ширээн дээр ууц, тавагтай идээ, цагаан идээний цуглуулга бас бус сархад байхад хамгийн энгийн хэрнээ чамин, утга төгөлдөр ширээ засалт болох биз ээ. Ширээн дээр баавгайтай чихэр, цагаан самар тийм ч зөв сонголт биш байж магад. Ширээн дээр хэн юугаа засах нь хувь хүний асуудал, гэвч Монгол хүн та цагаан сарын ширээгээ импортын бараагаар алаглаж байгааг харахыг хүсэхгүй гэдэгт итгэн найдна.  Эцэст нь: Наад "Шилээп хороомоо" болиочээ, ичиж үхмээр юм Орос хороом, хужаа шилээп ч уг нь ганган л даа, гэхдээ түвдүүдээс ялгарах хэрэгтэй бус уу Монголчууд аа? Монгол үндэстний уламжлалт хувцасны жагсаалтанд "шилээпэн малгай, хороомон гутал" байдаггүй гэдгийг надаас илүү мэдэх байх. Юугаа өмсөж эдлэх нь хүний эрх, тиймээ хүлээн зөвшөөрч байна, гэвч хэзээ нэгэн цагт Монгол улсын ерөнхийлөгч "шилээп хороомтой" тангараг өргөн түвдийн удирдагч тодорч байна гэж дэлхий дахинд андуурагдахвы гэхээс болгоомжилж байгааг минь хүлээн авна уу.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй миний Монголын ард түмэн.
Э.Одбаяр 2010.01.10
 |
|
LAST_UPDATED2 |