Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 12   
Урвагчид аа! Эвтэй байцгаа... PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Лхагва гариг, 07-10-2009 20:57
Монголчууд бидний оюун санаа эрчимтэй доройтож байгаад сэтгэл эмзэглэх юм. Нутаг сэлгэн нүүхдээ гэрийнхээ буйран дээр хог хаягдал үлдээдэггүй байснаас эхлээд гол дотор дотуур хувцас байтгуай малгайгаа ч угаахыг цээрлэдэг байсан цаг саяхан. Чанартай байшин барих хамгийн гол шалгуур нь суурийг нь сайн хийх ёстой шиг үзэл бодол, оюун санаа зөв төлөвшсөн хүнийг бий болгоход гэр бүлийн уламжлалт хүмүүжил суурь боловсрол чухал биз.
Бүрэн дунд сургуульд Ленин багшын заасан замаар урагшаа гэх лоозонгоор тархиа угаалгаж, үндэстний баатруудаа шүүмжилсэн кино зохиол үзэж өсөж торнисон хүмүүс бид Монгол хүн гэдэг үнэ цэнээ умартаж оюун ухаанаа ходоодондоо захируулдаг болсон бурууг хэндээ ч тохох билээ. Бидний энэ арчаагүй байдал хэсэг нөхдийн хувьд өгөөш болж байгааг анзаарч ухаарах болсон гэдгийг өнөөдрийн үйл явдлууд харуулж байна.

Оюутолгой ярьж залхаахгүй, гэхдээ нэг ийм юм байна
Саяхан нэг нөхрийн асуусан асуултанд хариулаад элэг доог болох шахав. "Оюутолгойн гэрээг яаж баталвал чамд дээр санагдаж байна?" гэсэн асуулт байв. "Яаж ч баталсан ухна биз дээ? Ухуулахгүй байх арга зам байдаг бол надад арай дээр санагдаж байна." гэж хариулаад элэглүүлэв. Зуслангын хашаанд явган хүний зам тавих үед цементээр зутгахад хөрс нь хайран санагдаад чулуу эвлүүлж газар суулгаж байсан нь чанарын ялгаагүй боловч арай "дээр" юм даа гэж өөрийгөө тайвшруулах шалтгаан болно. Ийм нэгэн хүүхдийн санаа гаргаж суухад хажууханд нэг айл хоёр жорлон ухаж байгааг хараад хэлэх ч үг олддоггүй билээ. Саяхан даа, туул голын эрэг дээр машинаа угааж байгаа хүмүүсийг цагдаа нар отож байгаад торгодог байж билээ. Харин одоо тэр хавиар тансаг хаус, өндөр орон сууцаар дүүрч туул голруу бохир цутгаж байгааг харсан энгийн ард битгий хэл өнөө эрэлхэг цагдаа нар юу ч хэлж чадахаа байсан цаг. Богд уулнаас буга бууж ирээд зуун хорийн цэцэрлэгийн хашаан дотор орж ирчихээд хүүхдүүдэд туугддаг байсныг сонсоод дүү нар итгэхгүй, харин туул голын эрэг дээр өдөржин нааддаг байсан тухай хүүрнэхэд чи бидний хүүхэд итгэхгүй байх тэр цаг мөч өмнө маань тулж ирлээ. Саяхан оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж баяр хөөр болж байгаа нэг хэсэг, гадна талд нь бухимдаж байгаа иргэний хөдөлгөөн (уг нь иргэн биш ардын хөдөлгөөн гэж нэрийдэх ёстой) гэх тэр хэсгийг хараад бүгд л ялгаагүй эх орноо хүйс тэмтэрч байгаа урвагчид юм даа гэсэн бодол төрөв. Их ашиг авах уу, бага ашиг авах уу гэдэг дээр маргаад байгаагаас биш газраа ухахгүй ээ гээд хэлчих аавын хүү, ээжийн охин лав харагдсангүй. Газарт гар хүргэхгүй гээд хэлчихвэл ёстой л энэ зууны онигоо болох цаг нь ирсэн юмсанж. Амьдрал тийм ч хангалуун биш байгааг ард түмэн бие сэтгэлээрээ мэдэрч байна, гэвч заавал бид энэ эрдэнэсийг хүртэх албагүй, үр хүүхэд чинь бас бий гэдгийг санах хэрэгтэй биз. Үр хүүхэд чинь хэрэв зөв төлөвшиж чадвал мөн л дараагийн үедээ өвлүүлэн үлдээнэ. Ер нь бид өөрсдийгөө Монголын түүхэндэх хамгийн гутамшигтай үеийнхэн болж байгаагаа нэг л ухаарах сэхээгүй байх шиг. Хориннэгдүгээр зууны Монголчууд тал газраа ангал болтол нь ухаж, эмс охид нь шаахайтнуудын гудас болж, гол ус нь ялгадсаар урсаж, модон жорлондоо төөрсөн гээд тоочиж баршгүй гутамшигт үзэгдлийн бодит жишээ болон мөхөж байна. Ордны гадна, дотно байгаа урвагчид ядаж эвтэй байцгаа, эд хөрөнгөнөөс болж эх орныг минь эвдэж орхив!  

"Үндэстний Удирдагч" минь та хэзээ төрөн гарч ирэх вэ?

Эсгий туургатнууд
Үзсэн: 371
feed1 Сэтгэгдэлүүд
Mongoliinhoo tuluu zohiloh zyreh
Тахиа сарын 08, 2009
203.34.37.117
Үнэлгээ: +3

бид Чингэсийн Монгол гэж хэлэх эрэхгүй улсууд болж бна.Оюу толгойн гэрээнээс бнолж дэлхийн талийг изэлж явсан бидний өвөг дээдэс энэ явдлаас болж бидэнд их гомдож байгаа байхдаа тэдний асагруулсан цус хөлс хүчээ баран байж энэ их уудам газар нутаг эрдэс баялагаа хамгаалан байж бидэнд өгсөн боловч бид хамгаалж хайралж чдсангыи дээ.Өвөг дээдэсийн нэрийг гутаасан 76 алж тэдний ялзруулсан Монгол орноо аврах Эзэн богод чингэс хаан минэ тийм ындэсний удирдахчаа явуулж хайрал

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
LAST_UPDATED2
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238