Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 12   
Сайн үйлсийн аян
Эсгий туургатнууд хогондоо гарлаа (2009) PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Бямба гариг, 09-05-2009 17:19

 

 Эсгий туургатнууд 2009 оны 4-р сарын 26-ны өдөр хогондоо гарч, хог хаягдал цэвэрлэв. 
LAST_UPDATED2
 
Хазарa Монгол оюутанг Монгол улсад суралцуулна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Ням гариг, 05-04-2009 13:41
Цахим Өртөө Холбоо ТББ-аас санаачлан Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Монгол угсаа гаралтай xазара үндэстний(Хазара Монгол) хоёр шилдэг сурагчийг Монгол Улсад тодорхой мэргэжлээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр уриалга гаргаад байна. Хөтөлбөрийн хүрээнд тухайн улсад ахлах сургууль төгссөн, хөтөлбөрт тусгасан мэргэжлээр суралцах хоёр шилдэг оюутныг шалгаруулан Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгохоор зорьж буй аж.
LAST_UPDATED2
 
Эсгий туургатны соёл боловсролын төвийн нэрэмжит "Янзага" бүлэг байгуулагдлаа PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Бямба гариг, 25-10-2008 20:09

Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгтэй анх 2008 оны 3 сард холбоо тогтоож нэг бүлгийг дааж авна гэдгээ амлаж байсан билээ. 2008 оны 9 сард тус цэцэрлэгийн "Янзага" бүлгийг даан авч, өөрсдийн нэрэмжит болгон үйл ажиллагаагаа эхлүүллээ. Манай бүлэгт эцэг эх, асран хамгаалагчгүй өнчин бяцxан 4-5 насны 15 хүүхэд сурч боловсорч байна. Бид хүүхдүүдийнхээ насны онцлогт таарсан сургалтын хөтөлбөр, ном үзүүлэн бэлдэж, дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл, тоглоом гээд бусад өдөр тутмын хэрэглээг боломжын хүрээнд хангах, анги танхимын орчинг сайжруулах, түүнд анхаарал тавих тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна. Манай бүлгийн анги даасан багш Раяа, түүний 4 туслахын хамт 24 цагын турш эдгээр хүүхдүүдийг харж халамжлах, хайрлан хамгаалах ажлыг хичээнгүйлэн гүйцэтгэж байна.

LAST_UPDATED2
 
Хоггүй орчин PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Бямба гариг, 25-10-2008 19:02

Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаанаараа гайхамшиг болж түүхэнд бичигдсэн ард түмэн. Харин өнөөдөр эсрэгээрээ, хогоо тааралдсан газартаа хаяж, архи лонхны шилээ гол горхилуу шидэлж, хагалж орхидог болжээ. Бид үр хүүхэддээ гол биш шалбааг, зүлэг ногоо ой мод биш бужигнасан шороо үлдээх гэж үү? Голд сэлэх, самар жимсэнд явах зэрэг сайхан цагийн түүх болон үлдэхэд энүүхэнд байна.

LAST_UPDATED2
 
Хүүхдийн төлөө за гэж хэлье (2008 он 3 сар) PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   

Энэ удаад бид Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт тусламжын гараа сунгахаар шийдлээ. Нийслэлийн хэмжээнд цөөнгүй асрамжын газар байдгаас харьцангуй олон хүүхэдтэй энэ газрыг сонгох болсон шалтгаан нь гадны хөрөнгө оруулалтгүй, улсын төсвөөс санхүүждэгт байлаа.
Манай ажилтан хүүхдүүдэд юу хэрэгтэй байгаа, ямар зүйл авахыг хүсэж байгаа талаар бяцxан судалгаа авч, түүнийг нь бид уншаад хүүхдүүдийг ямар их өрөвдсөн гэж санана. Ингээд тэдний авахыг хүссэн ч тэр болгон авч чаддаггүй зүйлийг та бүхэнд сонирхуулах нь зүйтэй байх.

 
«ЭхлэлӨмнөх12ДараагийнТөгсгөл»

Хуудас 1 of 2

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238