|
Зохиогч Удирдагч
|
|
Бямба гариг, 14-11-2009 15:40 |
|
Эмэгтэй хүн хадамд гарахаараа өөрийнхөө төрсөн төрлөө миний төрхөм гэж ойлгоод байгаа байдал ажиглагддаг гэтэл тийм биш юм нөгөө талаар эр эмгүй л урагласан нөхөр эхнэрийнхээ талыг хадам гэж нэрлэх юм. Энэ нь хоёр төрлөө тодорхой болгох шаардлагатай бөгөөд төрсөн тэлсэн хоёроо тусгайлан нэрлэж ураг төрлийг ялган тодорхой болгож өгөх ёстой болж байна.
Иймийн учир цаашдаа хүргэн хүн эхнэрийн талаа төрхөм төрөл гэж, бэр хүн нөхрийн талаа хадам төрөл гэж явах нь зүйд нийцэх юм. - Төрхөм төрөл гэж авсан эхнэрийнхээ төрсөн ураг төрлийнхөө улсыг хэлнэ. - Төрхөм бол уг нь харь удмын улс болов тэдний ургийн нэгэн гишүүнийг нь эхнэрээ болгон урагласан учир төрөл улс болдог жамтай. - Миний хувьд – эхнэрийн маань төрсөн ураг нь төрхөм төрөл маань болно. Аав, ээжийн хувьд – худгүй төрөл нь Хүүхдүүдийн хувьд – саран төрөл нь, мөнгөн урагнь - Залгамж гал ураг үрсэд маань ~ Эрхэс төрөл нь болж миний эхнэр алтан ургийн наран амь эмгэдийн нэг болно. ~ Харин улбаа сүүн ураг үрсэд мичид төрөл нь болно. Би эхнэрийнхээ аав ээжийг төрхөм аав ээж, төрсөн ураг ахан дүүсийг нь төрхөм ах эгч, дүү эги гэнэ. Ер нь төрхөм төрөл гэдэг нь зөвхөн миний үед л байдаг бөгөөд дээд буюу дараах үеүдэд маань өөрчлөгдөж байгаа нь дээрх байдлаас ойлгогдож байна. Тэгэхээр төрхөм төрөл гэдэг нь тодорхой үед зөвхөн хүргэн болсон эрэгтэй хүнд хамааран нэрлэгддэг төрлийн нэр юм. Хүн өөрийн биед хамаарах хамгийн ойр төрлөө 3 янзаар ялгаж нэрлэнэ. 1. Төрсөн аав ээж - наран төрөл 2. Саран өвөө эмээ - саран төрөл 3. Төрхөм аав ээж - төрхөм төрөл Наран саран, төрхөм /хадам/ 3 төрөл нь урагийн барилдлагатай харилцан холбоотой аги ураг хүйн төрөл маань болж байдаг. Төрхөм төрөл нь таны эхнэрийн удам алтан ураг төрөл нь юм. Тэднийг та төрхөм төрлөө гэдэг.
Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах) Ё.Саяням
 |