Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 15   
Нумны хөвч ба түүний дотоод бүтэц PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Даваа гариг, 14-09-2009 20:32
Нумны хөвчийг 0,6-0,9мм-ийн бүдүүвчтэй дотуур эрчтэй сунадаггүй (цагаан мяндсан) утсаар тэлүүрт нэг талыг 16-28 удаа давхарлан битүү гогцоо эргүүлж ороогоод түүнийгээ тэлүүрийн тусламжтайгаар огт сунахгүй болтол чангалж дараа нь эвхэх ба онь хэсгийг үлдээж 0,4 мм-ийн сатурк бусад материалаар хөндлөн ороож хийдэг. Хөвчний урт богиныг нум тус бүрт тохируулж орооно.
1.    Сумны онь суух хэсэг
2.    Эрхийлэх хэсэг
3.    Их бие
4.    Эвхэх хэсэг
5.    Амгайвч буюу хүйр (хүүлүүр)

Сумны бүтэц түүний дотоод зохион байгуулалт
1.    Онь
2.    Үүсгэр
3.    Үүсгэрийн өд
4.    Үүсгэрийн хатгирийн хэсэг (урд талын будагтай)
5.    Үүсгэрийн их бие
6.    Болцуу
7.    Болцууны тав гэж ангилна.
Сумны үүсгэр нь 90-100 см-ийн урттай байна. Онь нь нумны хөвчийн онь хэсэгт сууж нумны бүхэл биед дамжуулснаар сум ширүүн хөдөлгөөнд орох ба энэ үед сумны хойд хэсэгт 3-4-н талд нь өд наасан нь агаар өрөмдөж эргэлтэнд оруулах үүрэгтэй.
Ингэж эргэснээр сумны хөдөлгөөн жигдэрч хурдсаж өгнө. Хатгирт хэсэг ба болцууны тах нь сумны онох хэсгийг хөтөлж байгаа юм.
Сумны өдийг богиносгох тусам сумны хөдөлгөөн түргэсэх бөгөөд 3 өдтэй бол бүр хурдан хөдөлгөөнд орж сумны хөдөлгөөн нүдэнд харагдахгүй шахуу тийм хурдтай болно.
Эрхийвч. Татах гарын эрхий хурууны өндөгний хэсгийг хамгаалах эрхийвч хийнэ. Эрхийвчийг татал, тайлалтанд саад болохгүй цэвэр хийх хэрэгтэй. Эрхийлэх хэсгийн зузаан нь 4-6 мм байхаар болож булигар, үхэр, янгирын ясаар хийнэ. Эрхийвч нимгэдвэл эрхий хавдах, хагарах, хумс ханзрах хүртэл гэмтэл гарч болдог ба тэр нь харваанд муугаар нөлөөлнө.
Бугуйн ороолт. (тохойн боолт) нь 180 см-ийн урттай, өргөн нь 1-2 см байж болно. Олон өнгийн утасны давхар жирмэн сүлжээс, нарийн сур байж болно. Гогцоо хавчуургыг гол төлөв чулуугаар хийсэн байдаг.
Сумны бүс. (агсуурга) нь 100 см-ийн урттай утасны илүү туухай зангилаа буюу жирмэн сүлжсэн байж болно.
 
Эх сурвалж: Ж.Сүхбаатар
Үндэсний уламжлалт сурын харваа номноос
 
Үзсэн: 513
feed2 Сэтгэгдэлүүд
Banzarbaatar
Бич сарын 19, 2009
166.198.158.214
Үнэлгээ: +0

Унэхээр агуу зохиосон зуйл гэнэлээ сансарийн хологийг монгол нум сумний чадал хучийг судалж хийсэн гэдэг тэхээр мглчууд дэлхийн хогжилийг 250жил урагшлуулсан н унэн бна

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Myankhai
Гахай сарын 15, 2009
196.202.132.182
Үнэлгээ: +0

Зураг оруулсан бол илүү сонирхолтой байна.

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
LAST_UPDATED2
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238