Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 9-р сарын 08   
Бусад туургатан
Ойрaдууд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Мягмар гариг, 21-10-2008 16:53

1.Худ ураг тогтов
Ойн иргэд буюу ойн арад хэмээх нэр томъёог лав л өөрсдөө сонгож олоогүй, тэднээс өмнө иргэншиж төвхнөсөн хээр талын нүүдэлчид оноож өгснөөс зайлахгүй. Ойн иргэд гэдэг нь Азийн сэрүүн бүсийн их шивэр ой буюу Сибирь газарт амь тэжээж ирсэн ахуйтай хүмүүсийг хэлнэ. Тэднийг хэл язгуураар нь хоёр ангилж үзэж болох бөгөөд жинхэнэ ёсны ойн иргэд Урасуд, Тэлэгүд, Күштэми зэрэг монгол бус ханлигууд бөгөөд байгал далайн умар хавь, түүнээс зүүнших хөвч тайгын бүсэд сууж байжээ. Мөн цааш ус ихэт Амар мөрний урсгал дагуу хийгээд Уссурын хөвч нутагт Түнгүс хэлтэй иргэд идээшиж асаныг манж нарын дээд өвөг Зүрчид мөн хэмээнэ. Эдгээр ойн иргэдтэй зэрэгцэж баруун захаар нь хил нийлж Хиргис, Хэмчиг нарын нүүдэлчид аж ахуй, ан гөрөөгөө эрхлэн явсан аж.Эдгээр монгол бус ханлиг аймаг түүхийн үйлийн үрээр бидэнтэй дайсагнаж, дийлж дийлдэж явсныг шастир судраас сайн мэдэх болсон. Харин нөгөө нь Монголын ойн арад хийгээд тэд Өвөр Байгал, Энисей мөрний дээд урсгал, Соёны нурууны хөвч бэл, хавь орчмын тал хээрийн бүсийг эзэгнэн суусан бидний мах цусны тасархай, хэл заншил нэгт Барга, Буриад, Батуд,Хори,Түмэд  зэрэг зах хязгаарын аймгууд Ойрад хэмээх ерөнхий нэрийн дор нэгдэж хураагдах бүлгээ. Манай Ойрадууд дээрээн захирах хаантай, дэргэдээ түших харцтай төр ёсны улс ханлиг бүрдэн тогтсон тэр мөчөөс дуудагдах нэртэй, дурсагдах түүхтэй олон зууныг элээсэн ажаам. Яваандаа ойн арад гэх хоёр үг нийлж Ойрад гэх нэгэн дуудлагад шилжиж улмаар Баруун Монголын ерөнхий алдар болон үлджээ. Харин зарим судлаачид ойр дотно буюу ойр төрөл гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн санал дэвшүүлдэгийг тэмдэглэвэл зохимуй.

 
Ойрд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Баасан гариг, 03-10-2008 00:02

"Ойрд" хэмээх нэр нь анхлан XIII зууны vеийн зохиогч нь vл мэдэгдэх "Монголын нууц товчоо" хэмээх сурвалж бичигт дурьдагддаг. Буриадын эрдэмтэн Банзарын Дорж (1849) "ойрад" гэдэг нь "ой" ба "арад" гэсэн хоёр vг болон задарна хэмээн vзжээ. Энэхvv хубилбарын дагуу ойрад нь орчин цагийн халх аялгаар ойн иргэд, ойн ард хэмээх утгатай. 

Ойрд монголчуудын тоо:
"Хальмг Тангч" нийгэмлэгийн тэргvvн К.П. Катушовин ам мэдээгээр 1996 оны байдлаар Монгол улсад 140 000 ойрадчууд амьдарч байна;
Казахстанд 1989 оны мэдээгээр 689 хvн (алтай-кижи), эх vvсвэр: Interdisciplinary Center for Adanced Professional Education;
Узбекстанд 1989 оны мэдээгээр 191 хvн (алтай-кижи), эх vvсвэр: Interdisciplinary Center for Adanced Professional Education;
Хятадад 1995 оны мэдээгээр 147 100 хvн, эх vvсвэр: Bethany World Prayer Center; К.П. Катушовин ам мэдээгээр 1996 оны байдлаар 250 000 хvн байна; эдгээрээс 1984 оны мэдээгэр Ижил мернеес нууж ирсэн ойрадчуудын vр сад 119 002 хvн Шинжаан-Уйгурын еертее засах оронд оршин сууж байна, эх vvсвэр: Дикарев (1996);
2002 оны тооллогын дvнгээр ОХУ-д нийт 241 000 ойрадчууд байгаагаас халимгууд 174 000, алтайчууд 67 000 байна, эх vvсвэр: бюллетень "Население и общество" Центра демографии и экологии человека Института народнохозяйственного прогнозирования РАН;
Кыргызстанд 1996 оны мэдээгээр 10 000 гаруй хvн, эх vvсвэр: Илишкин (1996);
бусад улсуудад байгаа бvлгvvдээс томоохон нь 2000 орчим хvн АНУ-д, 800 гаруй хvн Францад байна, эх vvсвэр: К.П. Катушовин ам мэдээ; Э.В. Шарманжиевин ам мэдээгээр 2001 оны байдлаар Чех улсад 300 орчим хvн оршин суугаа болно;
1996 оны мэдээгээр Афганистанд 50 000 орчим Хулагу хааны албат монголчуудын vр сад амьдарж байгаа бегеед зарим мэдээгээр тэдний дунд ойрадчууд байна гэсэн таамаглал терvvлж байна, эх vvсвэр: Илишкин (1996).

LAST_UPDATED2
 



Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238